Европын Цөмийн Судалгааны Байгууллага

  

Европын Цөмийн Судалгааны Байгууллага (Англи: European Organization for Nuclear Research, Франц: Organisation européenne pour la recherche nucléaire, товч. CERN) нь Швейцарын Женевийн хойд хэсэгт байрладаг (46°14′3″N 6°3′19″E), 1954 онд нээгдсэн дэлхийн хамгийн том эгэл физикийн лабратори юм. Европын нийт 20 орны гишүүнчлэлтэй.

Европын Цөмийн Судалгааны Байгууллага
CERN
Англи нэршилEuropean Organization for Nuclear Research
Франц нэршилOrganisation européenne pour la recherche nucléaire
Байгууллагын төв

Мерен, Швейцар

ДаргаФабиола Жанотти
Гишүүн улсууд23 (гишүүнчлэлийн хураамжийн хэмжээгээр жагсаасан):

 Герман
 Франц
 Нэгдсэн Вант Улс
 Итали
 Испани
 Нидерланд
 Бельги
 Норвеги
 Польш
 Швейцар
 Швед
 Австри
 Грек
 Дани
 Финланд
 Португал
 Чех
 Унгар
 Словак
БолгарБолгар Болгар
 Израил
 Румын
 Серби

Албан- ба ажлын хэл

англи, франц

Байгуулагдсан

1954 оны есдүгээр сарын 29

home.cern
CERN нь швейцар ба францын улсуудын нутагт байрладаг: тиймээс үндэстний эрх зүй хүчингүй.
CERN-ий цөмийн хурдасгуурын газрын зураг
CERN ба цөмийн хурдасгуурын байрлал
Энэ NEXT компьютер хамгийн анхны World Wide Web-ийн серверийг инженер Тим Бернерс-Ли CERN-д ажиллуулсан юм.
Энэ Сиско рүүтер нь хамгийн анхны IP рүүтэр болно.[баримт хэрэгтэй]

Тус төв нь 2400 үндсэн ба 1500 хагас цагийн ажилтан, 10000 орчим түр зочлогч эрдэмтэн, инженерийн ажиллагсадтай, нийт 113 улсын 608 их сургууль, судалгааны төвүүдтэй хамтран ажилладаг.

CERN-ий гол ач холбогдол нь хамгийн том цөмийн хурдасгуурыг ажиллуулж, хэт энергийн физикийн судалгаанд гол дэд бүтэц болж, ингэснээрээ өмнө нь боломжгүй байсан хэд хэдэн томоохон туршилтыг хийж, шинжлэх ухааныг урагшлуулах алхмыг хийсэн юм. Энд 1989 онд World Wide Web (WWW)-ийг инженер Тим Бернерс-Ли анх нээж, интернэтийн хөгжлийг шинэ түвшинд гаргасан. 2012 онд олон улсын физикчид тус төвийн цөмийн хурдасгуур дээр Хигсийн босоныг баталж, физикийн шинжлэх ухааны шинэ хуудсыг нээсэн билээ.

  1. CERN-ий видео сан
  2. CERN-ий цөмийн хурдасгуур
  3. CERN-ий цөмийн хурдасгуур
  4. CERN-д Хигсийн босоныг хайсан нь

Цахим холбоос

засварлах
Wiktionary
Wiktionary: Европын Цөмийн Судалгааны Байгууллага – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: CERN – Викимедиа зураг, бичлэг, дууны сан