Илья Березин

Илья Николаевич Березин (1818 оны 7-р сарын 20-нд Пермь мужийн Юговская тосгонд төрсөн- 1896 онд Санкт-Петербургд нас барсан) -оросын дорно дахины судлаач (түрэг, перс, монгол судлаач), Петербургийн Их сургуулийн түрк- татарын хэлний тэнхимийн гавьяат профессор, Төрийн "нууц зөвлөх" цолтой.

Илья Николаевич Березин

Тэрээр баруун Уралын нуруу дахь Пермь мужийн Юговская тосгонд төрийн албан хаагчийн гэрт төржээ. Гэрийн боловсрол эзэмшээд Екатеринбург хотын мужийн дунд сургуульд сурч дараа нь Казаний Их сургуулийн профессор Г.С.Суровцев түүнийг Пермийн хөвгүүдийн гимназид улсын тэтгэлэгээр сургасан байна.

И.Брезин гимназиа төгсөөд Казанийн их сургуулийн дорно дахины уран зохиолын тэнхимд 1837 онд элсэн орж, 19 нас хүрэхээсээ өмнө нэр цол хамгаалж төгссөн байна. Их сургуульд байхдаа тэрээр герман гаралтай профессор Ф.И.Эрдманы удирдлаган дор араб-перс хэлийг хичээнгүйлэн сайн судалсан байна.

1841 онд дорно дахины хэл зүйн магистрын зэрэг хамгаалж 1842 онд И.Н.Березин профессор А.К.Казембекийн төлөвлөгөө, зааврын дагуу В.Ф.Диттелийн хамт Дагестан, Ар Кавказ, Араб, Түрк, Перс, Египет зэрэг улсуудад гурван жилийн эрдэм шинжилгээний аялалд явж дорны ард түмний орчин үеийн амьдрал, хэл, нутаг орныг үзэж, уран зохиол, эртний эд зүйлс судласан байна.

Тэрээр Казань хотод буцаж ирээд 1846 оны 3-р сарын 19-ний өдрөөс Турк хэлний тэнхимийн профессороор ажиллаж байв. Есөн жилийн хугацаанд тэрээр орос, франц хэлээр олон тооны шинжлэх ухааны товхимол, өгүүлэл бичсэн байна.

1858-1888 онуудад И.Березин Рашид ад Дины "Джами' ат-таварих" буюу Судрын чуулган-ыг хэсэгчлэн орос хэл рүү орчуулсан байна.

1864 онд Березин «Очерк внутреннего устройство улуса Джучиева» буюу "Зучийн улсын дотоод зохион байгуулалтын тухай" сэдвээр диссертаци хамгаалж байжээ.

1872—1879 онд тэрээр "Оросын нэвтэрхий толь бичиг" /«Русский энциклопедический словарь»/ 15 боть бэлтгэн хэвлүүлжээ.

🔥 Top keywords: 2024 оны Улсын Их Хурлын сонгууль2020 оны Улсын Их Хурлын сонгуульНүүр хуудасНямтайширын НомтойбаярМонгол Ардын НамИргэний Зориг Ногоон НамМонголын намын жагсаалтХҮН намМонголын сонгуульТусгай:SearchЧингис хаан2016 оны Улсын Их Хурлын сонгуульЛувсаннамсрайн Оюун-ЭрдэнэСонгууль2012 оны Улсын Их Хурлын сонгуульЧулуунбилэгийн ЛодойсамбууХалтмаагийн БаттулгаПүрэвсүрэнгийн НаранбаярАрван хоёр цагДолоодугаар сарын нэгний түйвээнТогтмолын МөнхсайханМонголын Ардчилсан НамУлсын Их ХуралЛувсаннямын ГантөмөрМонгол Улсын ЕрөнхийлөгчМонгол2008 оны Улсын Их Хурлын сонгуульҮнэн ба зөв намУхнаагийн ХүрэлсүхЦэндийн БаатархүүБазарсадын ЖаргалсайханБатын БатбаатарҮр хөндөлт2021 оны Монголын ерөнхийлөгчийн сонгуульХассуурийн ГанхуягЧинбатын НоминСанжаасүрэнгийн ЗоригМонгол улсын аймаг, нийслэлМайнбаярын Тулгат