Стив Керр

Голден Стэйт Уорриорз багийн дасгалжуулагч

Стивен Дуглас «Стив» Керр (Англи: Stephen Douglas "Steve" Kerr, 1965 оны есдүгээр сарын 27-нд Ливан улсын Бейрут хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Голден Стэйт Уорриорз багийн дасгалжуулагч юм.

2007-2010 онд Финикс Санз багийн ерөнхий менежер, спортын тайлбарлагчаар ажиллаж байв.

Эцэг эх нь Америк иргэншилтэй хүмүүс бөгөөд Өрнөд Азийн Ливан улсад ажиллаж амьдарч байхдаа Стив Керрийг төрүүлж өсгөжээ. Бага сургуульд байхаасаа сагсан бөмбөгтэй нөхөрлөсөн Керр хамгаалагчийн байрлалд тоглодог. НБА-д тоглож байсан он жилүүддээ (15 улирал) гурван оноо шидэлтийг 45,4 буюу өндөр хувьтай гүйцэтгэсэн байдаг байна. Керр оноо авалтаар бусад шилдэг тоглогчидтой харьцуулахад харьцангуй бага мэт байвч Чикаго Буллз, Сан-Антонио Спёрс багуудыг ид хүчтэй байх үед бүрэлдэхүүнд нь тоглож байсаны хувьд мэргэжлийн тоглогчдын мөрөөдөл аваргын бөгжийг таван удаа зүүх хувь тохиож байсан билээ. 2003 онд зодог тайлсан цагаан арьст, хурдтай, шидэлт сайтай хамгаалан тоглогч Керр сагсан бөмбөгийн олон уралдаан тэмцээнд шинжээч-тайлбарлагчаар оролцож, спортын хэд хэдэн видео тоглоомд дуу оруулсан юм.

Холбоос

засварлах
🔥 Top keywords: 2024 оны Улсын Их Хурлын сонгууль2020 оны Улсын Их Хурлын сонгуульНүүр хуудасНямтайширын НомтойбаярМонгол Ардын НамИргэний Зориг Ногоон НамМонголын намын жагсаалтХҮН намМонголын сонгуульТусгай:SearchЧингис хаан2016 оны Улсын Их Хурлын сонгуульЛувсаннамсрайн Оюун-ЭрдэнэСонгууль2012 оны Улсын Их Хурлын сонгуульЧулуунбилэгийн ЛодойсамбууХалтмаагийн БаттулгаПүрэвсүрэнгийн НаранбаярАрван хоёр цагДолоодугаар сарын нэгний түйвээнТогтмолын МөнхсайханМонголын Ардчилсан НамУлсын Их ХуралЛувсаннямын ГантөмөрМонгол Улсын ЕрөнхийлөгчМонгол2008 оны Улсын Их Хурлын сонгуульҮнэн ба зөв намУхнаагийн ХүрэлсүхЦэндийн БаатархүүБазарсадын ЖаргалсайханБатын БатбаатарҮр хөндөлт2021 оны Монголын ерөнхийлөгчийн сонгуульХассуурийн ГанхуягЧинбатын НоминСанжаасүрэнгийн ЗоригМонгол улсын аймаг, нийслэлМайнбаярын Тулгат