Хуан Мануэль Фанжио

Хуан Мануэль Фанжио (ис. Juan Manuel Fangio; * 1911 оны зургаадугаар сарын 24-нд Балкарке; † 1995 оны долоодугаар сарын 17-нд Буэнос-Айрес) нь аргентины авто спортын жолооч байсан юм. Формула-1-ийн уралдаан бий болсон эхэн үеүдийг түүнгүйгээр төсөөлөх аргагүй чадварлаг тамирчин байсан бөгөөд нийт Формула-1-ийн таван удаагийн дэлхийн аварга болон рекорд тогтоосон байсныг 2003 онд Михаэль Шумахер л ганцаараа амжилтыг нь эвджээ. Тийм ч учраас Фанжио нь өнөөдрийг хүртэл гран при спортын түүхэн дэх хамгийн өндөр амжилт гаргасан, шилдэг тамирчдын нэг гэж тооцогдож явдаг. Нийт 51 гран при уралдаанд оролцсоноос 24 удаа ялалт байгуулсан ба энэ амжилтыг нь өнөөг хүртэл ганцхан Ли Уоллард л шинэчлэн тогтоожээ. Гэхдээ Уоллард хоёр удаа л ДАШТ-нд оролцон, нэг удаа л түрүүлсэн байдаг.

Хуан Мануэль Фанжио
Хуан Мануэль Фанжио (1952)
Төрсөн огноо1911 оны 6 сарын 24
Нас барсан огноо1995 оны 7 сарын 17
Формула-1 ДАШТ-ийн замнал
Иргэншил Аргентин
Дэлхийн аварга5 удаа (1951, 1954, 1955, 1956, 1957)
Багууд1950−1951 Алфа Ромео • 1953−1954 Мазерати • 1954−1955 Мерседес • 1956 Феррари • 1957 Мазерати
Гараа51
Ялалтын тоо24
Шагналын тавцанд гарсан тоо35
Нийт авсан оноо277,64
Поле байрлал29
Хамгийн хурдан тойрог23
Анхны гараа1950 оны Иx Британийн гран-при
Сүүлчийн гараа1958 оны Францын гран-при

Амьдрал

засварлах

1911 оны зургаадугаар сарын 24-нд Фанжио нь Балкаркед Дон Лорето болон Херминиа Фанжиогийн хүү болон төржээ. Сургуульд байхдаа тэр үргэлж эмч болно гэдэг байсан ба томрох тусмаа автомашин сонирхон, тун удалгүй автомашины уралдаанд оролцож эхлэв.

Фанжио зургаан настайдаа сургуульд орсон бол арваннэгэн насандаа жижиг металлын үйлдвэрт дадлагажигч болсноор төгсгөл болжээ. Үүний дараа нэг их удалгүй авто засварын газар ажилд орсон нь түүний автомашинтай холбогдох эхлэл болов. Автын механикч болоод эд ангиудыг цэвэрлэх болоод засах ажил хийж байхдаа түүндээ улам бүр сонирхон дурлах болов. Энэ маягаар тэр өөрийнхөө механикийн мэдлэгийг ихэд өргөжүүлэн тэлж авчээ.

Мэргэжлийн гараа

засварлах

Фанжио дайны өмнө өмнөд америкт ралли уралдаанд оролцож эхэлсэн ч нэгэн уралдаанд осолдсоны улмаас түүний хажууд сууж явсан хамтрагч нь болох Даниель Уррутиа нь нас барсан аж. Үүнээс шалтгаалан тэрбээр болж л өгвөл ганцаараа уралдах болсон байна. 1949 онд Фанжио европ руу ирээд тэр даруйдаа 1949 оны Сан Ремогийн их шанд түрүүлжээ. Тэр жилдээ Фанжио Мазератигаас хамтран ажиллах гэрээ хүлээн авав. Тус багт богинохон хугацаанд амжилттай уралдаж байгаад 1950 онд жолоочийн ДАШТ явагдаж эхлэнгүүт багаасаа гарч Алфа Ромеод орсон байна.

1950 оны улиралын тэмцээнд тэр гурван гран-прид түрүүлэн Жузеппе Фаринагийн дараа орон дэлхийн аваргын хоёрдугаар байранд оржээ.

Статистик

засварлах

Формула-1-д оролцсон амжилт

засварлах

Нийт тойм

засварлах
УлиралБагШассиХөдөлгүүрУралдаанЯлалтХоёртГуравтПолех.х.
тойролт
ОнооДА-байр
1950Алфа Ромео СпААлфа Ромео 158 / 159Алфа Ромео 1.5 L8C6343272.
1951Алфа Ромео СпААлфа Ромео 159 / 159 MАлфа Ромео 1.5 L8C7324537 (31)1.
1953МазератиМазерати A6GCM / A6SSGМазерати 2.0 L68132229,5 (28)2.
1954Officine Alfieri MaseratiМазерати 250FМазерати 2.5 L62211171.
Даймлер Бенц АГМерседес-Бенц W 196Мерседес 2.5 L86414240,1 (25)
1955Даймлер Бенц АГМерседес-Бенц W 196Мерседес 2.5 L86413341 (40)1.
1956Скудериа ФеррариЛансиа-Феррари D50Феррари 2.5 V87326433 (30)1.
1957Officine Alfieri MaseratiМазерати 250F Tipo 2Мазерати 2.5 L67424246 (40)1.
1958Скудериа Суд АмериканаМазерати 250F Tipo 2 / Tipo 3Мазерати 2.5 L6211714.
Нийт51241012923277,6

Ганцаарчилсан дүн

засварлах
Улирал1234567891011
1950     
DNF1 DNF11DNF/DNF    
1951    
1 (9)11/(1)22DNF1   
1953   
DNF DNFDNF222DNF/(4)1  
1954   
1 11(4)11(1)(3)  
1955     
1(DNF) 1121    
1956    
DNF/14/2 DNF4118/(2)   
1957    
11 1DNF12(2)   
1958
4  DNQ 4     


Тайлбар
ӨнгөТовчилсон үгУтга
АлтЯлалт
Мөнгө2-р байр
Хүрэл3-р байр
Ногоононоот байранд орсон
Хөхоноот байрнаас гадуур шалгарсан
ЯгаанDNFбарианд ороогүй (did not finish)
NCшалгараагүй (not classified)
УлаанDNQуралдаанд тэнцээгүй (did not qualify)
DNPQөмнөх шалгаруулалтанд хасагдсан (did not pre-qualify)
ХарDSQхасагдсан (disqualified)
ЦагаанDNSгараанд гараагүй (did not start)
WDбуцаан татсан (withdrawn)
ЦэнхэрPOзөвхөн бэлтгэлд оролцсон (practiced only)
TDбаасан гариг бүрт туршилтын жолооч (test driver)
өнгөгүйDNPбэлтгэлд оролцоогүй (did not practice)
INJбэртэлтэй эсвэл өвчтэй (injured)
EXуралдаанд оролцох эрхээ хасуулсан (excluded)
DNAуралдаанд ирээгүй (did not arrive)
Cуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн (cancelled)
 ДАШТ-д оролцоогүй
бусадP/тод бичгээрПоле байрлал
SR/налуу бичгээрхамгийн хурдан тойролт
*барианд ороогүй, учир нь явсан зам хүрээгүй ч, оноо авсан
()xасалтын дүнтэй
доогуур зурааснийт үнэлгээг тэргүүлэгч

Ном зүй

засварлах
  • Ronald Hansen, Federico B. Kirbus: The Life Story of Juan Manuel Fangio. Edita S.A., Lausanne 1956.
  • Hartmut Lehbrink: Fangio & Mercedes-Benz. Bündnis der Besten. Heel, Königswinter 2011, ISBN 978-3-86852-551-9.
  • Günther Molter: Juan Manuel Fangio. Erfolgreichster Rennfahrer des 20. Jahrhunderts. Motorbuch-Verlag, Stuttgart 2011, ISBN 978-3-613-03313-9.

Цахим холбоос

засварлах
 Commons: Хуан Мануэль Фанжио – Викимедиа дуу дүрсний сан