Чарльз Бора

Чарльз "Чарьли" Эдвард Бора (Англи: Charles "Charley" Edward Borah, 1906 оны 11 сарын 11 – 1980 оны 11 сарын 4) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, 1928 оны зуны олимпийн 4x100 метрийн буухиа уралдааны аварга багийн гишүүн юм.

Чарльз Бора
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЧарльз Эдвард Бора
Төрсөн огноо1906 оны 11 сарын 11 (1906-11-11)
Нас барсан огнооNovember 4, 1980(1980-11-04) (73 насалсан)
Нас барсан газарАризона, Финикс
 
Медалиуд
Зуны олимп
АлтАмстердам 19284x100 м буухиа

Андовер дэх Филлипс Академийг төгссөн Бора Сонирхогчдын Хөнгөн Атлетикийн Холбооны АШТ-д 1926 онд 100 ярд, 1927 онд 220 ярд, 1928 онд 200 м-ийн зайд түрүүлжээ. Өмнөд Калифорнийн Их Сургуульд суралцаж байхдаа 1927 онд Америкийн Коллежуудын Сонирхогчдын Хөнгөн Атлетикийн Холбооны 100, 220 ярдын зайн гүйлтийн аварга болсон. Мөн 1926, 1927 онд хоёр ч удаа Чарьли Пэддокийн тогтоосон 100 ярдын зайн дэлхийн дээд амжилт болох 9.6 секундын амжилтыг давтжээ.

Амстердамын олимпод Бора 100 м-ийн гүйлтийн 1/4 шигшээд шалгарснаас гадна 4x100 м-ийн буухиа уралдаанд 41.0 секундээр дэлхийн дээд амжилтыг давтан түрүүлсэн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, гуравдугаарт гүйжээ.

Чарльз Бора 74 насны төрсөн өдрөөсөө долоохон хоногийн өмнө Аризона муж улсын Финикс хотноо нас нөгчжээ.