Монголын сонгууль

Монгол улс нь олон намын тогтолцоотой. Үндэсний хэмжээнд Монгол улс төрийн тэргүүн – ерөнхийлөгч – болон хууль тогтоох байгууллагыг сонгодог. Мөн янз бүрийн орон нутгийн сонгууль, бүх нийтийн санал асуулга явагддаг.

20-р зууны Монгол улсын анхны орчин үеийн сонгууль 1924 онд буюу ардын хувьсгалын дараа болсон. Гэсэн хэдий ч Зөвлөлт Холбоот Улсын дагуул улс байсан тул коммунизмын уналт болон 1990 оны ардчилсан хувьсгал хүртэл чөлөөт сонгууль зохион байгуулагдаж байгаагүй. Монгол улсын анхны чөлөөт сонгууль 1990 онд зохион байгуулагдсан. Уг сонгуулиар Монголын коммунистууд олонхын суудал авсан ч сөрөг хүчний намуудыг суудал авахыг зөвшөөрсөн юм.

18-аас дээш насны Монголын бүх иргэн санал өгөх эрхтэй. Гадаадад байгаа Монголын иргэд тухайн улсынхаа Монгол улсын дипломат төлөөлөгчийн газруудад саналаа өгөх боломжтой. Сонгуулийг улс орон даяар зохион байгуулах онцгой эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эдэлдэг.

Улсын Их Хурлын сонгууль дөрвөн жилд нэг удаа явагддаг бол ерөнхийлөгчийн сонгууль 6 жилд нэг удаа явагддаг. Одоогийн үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Их Хуралд 126 гишүүнийг дөрвөн жилийн хугацаатай сонгож байгаа. Энэ хуулийн дагуу Монгол Улсад 2024 оны Улсын их хурлын сонгууль явагдана.

1992 оны сонгууль

засварлах

Анхны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэд 76 суудлын 70-ыг нь авсан бол сөрөг хүчин 5-хан суудалтай (МСДН - 1, МоАН, Нэгдсэн Нам, МҮДН-ын эвсэл - 4) хоцорчээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Гэндэнсамбуугийн Зуунай нь МАХН-ын гишүүн юм. Уг сонгууль нь томсгосон мажоритар системээр буюу, аймаг дүүргүүдийг нэг тойрог болгон, тойрог тус бүрээс 2-4 хүн сонгогдож байв.

1996 оны сонгууль

засварлах

Жижигсгэсэн мажоритар систем буюу 76 тойрог тус бүрээс 1 хүн сонгогдсон 1996 оны УИХ-ын сонгуульд МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл 50 суудал авснаар засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Харин МАХН түүхэндээ анх удаа сөрөг хүчин болсон тус сонгуулиар 25 суудал авч, үлдсэн нэг суудлыг МУНН (Очирбатын Дашбалбар) эзэлжээ.

2000 оны сонгууль

засварлах

Сонгуулийн тогтолцоо өмнөхтэйгээ ижил байсан бөгөөд МАХН 72 суудал авч үнэмлэхүй олонхи болж, МҮАН, МШАН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл, ИЗН, Ногоон Намын "Иргэний Зориг-Ногоон Нам" эвсэл, Эх Орон-МАШСН тус бүр 1 суудал авч, бие даагч 1 хүн (Ламжавын Гүндалай) сонгогджээ.

2004 оны сонгууль

засварлах

МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын "Эх орон-Ардчилал" эвсэл 36, БНН 1 суудал авч, Ардчилсан Намын 3 гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон.

2008 оны сонгууль

засварлах

МАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын "Иргэний эвсэл" 1, ИЗН 1, бие даагч 1 (Зоригийн Алтай) сонгогдсон.

2012 оны сонгууль

засварлах

Ардчилсан Нам 34, МАН 26, МАХН-МҮАН-ы Шударга ёс эвсэл 11, Иргэний Зориг Ногоон Нам 2 суудал авч, 3 бие даагч сонгогдсон.

2016 оны сонгууль

засварлах

МАН 65, АН 9, МАХН 1 суудал авч, 1 бие даагч сонгогдсон.

Нөхөн сонгуулиуд

засварлах

1992-1996 онд хэрэгжиж байсан хуулиар УИХ-ын гишүүний орон гарахад нөхөн сонгууль болдоггүй, үндсэн сонгуульд дараагийн санал авсан хүн шууд сонгогддог байв. Мөн бүрэн эрхийн хугацаа дуусахад 1 жилээс бага хугацаа үлдсэн бол орных нь хүнийг сонгох сонгууль болдоггүй.

Н.Багабанди ерөнхийлөгчөөр сонгогдож, С.Гончиг, М.Чимидцэрэн, С.Зориг нар нас барсны улмаас нөхөн сонгуулиуд болсон. Үүнд Н.Энхбаяр, Ц.Өөлд, Д.Цэвээнжав, С.Оюун нар сонгогдсон бол О.Дашбалбар нас барахад бүрэн эрхийн хугацаа 1 жилээс бага үлдсэн байсан тул нөхөн сонгууль болоогүй.

Л.Энэбиш, М.Зэнээ нар өөд болсны улмаас нөхөн сонгууль явагдахад Б.Өвгөнхүү, Су.Батболд нар сонгогдсон.

Н.Энхбаяр ерөнхийлөгчөөр сонгогдож, О.Энхсайхан нас барж нөхөн сонгууль зохиогдсон. Үүнд М.Энхболд, Ө.Энхтүвшин нар сонгогдсон юм.

Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдсон тул нөхөн сонгууль болж, Даш.Зоригт сонгогджээ.

Хамгийн сүүлийн сонгуулиуд

засварлах

2021 оны ерөнхийлөгчийн сонгууль

засварлах

COVID-19 цар тахлын улмаас аюулгүй байдлыг хангасан байдалтай улсын хэмжээнд 2087 сонгуулийн санал авах байранд 07:00 цагт бүртгэлтэй 2.1 сая сонгогчийн санал хураалтыг нээсэн. Санал хураалт 22:00 цагт дууссан. Хүрэлсүх, Эрдэнэ нар Улаанбаатарт саналаа өгсөн бол Энхбат COVID-19 эерэгээр оношлогдож, хэвтэн эмчлүүлж байсан тул эмнэлэгт саналаа өгсөн.[1]

Нэр дэвшигчНамСанал%
Ухнаагийн ХүрэлсүхМонгол Ардын Нам823,32672.02
Дангаасүрэнгийн ЭнхбатЗөв Хүн Электорат Эвсэл246,96821.60
Содномзундуйн ЭрдэнэАрдчилсан Нам72,8326.37
Нийт1,143,126100.00
Хүчинтэй санал1,143,12694.08
Хүчингүй/хоосон санал71,9375.92
Нийт санал1,215,063100.00
Бүртгэгдсэн сонгогчид/ирц2,049,37959.29
Эх сурвалж: GEC, IFES

2020 оны Улсын Их хурлын сонгууль

засварлах
НамСаналын тоо%Суудлын тоо+/–
Монгол Ардын Нам1,795,79344.9362–3
Ардчилсан Нам978,89024.4911+2
Та бидний эвсэл323,6758.1010
Зөв Хүн Электорат Эвсэл209,1045.231Шинэ
Шинэ эвсэл213,8125.350Шинэ
Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл41,4171.040Шинэ
Монголын Ногоон Нам23,4730.5900
Ард түмнээ хайрлая нам18,5420.4600
Ард түмний олонхын засаглал нам13,7200.340Шинэ
Зон олны нам8,7100.220
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам5,1420.1300
Гэр хороолол хөгжлийн нам4,1760.100Шинэ
Их эв нам4,1180.100Шинэ
Хөгжлийн хөтөлбөр нам3,5210.090Шинэ
Ард түмний нам3,3330.080Шинэ
Дэлхийн монголчууд нам5910.010Шинэ
Эх орончдын нэгдсэн нам4480.0100
Бие даагчид348,0788.7110
Нийт3,996,543100760
Хүчинтэй санал
Хүчингүй/хоосон санал
Санал өгсөн сонгогч1,475,895100
Бүртгэлтэй сонгогч/ирц2,003,96973.65
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо, ikon.mn

Эх сурвалж

засварлах
  1. "Mongolian presidential candidates cast votes in presidential election". Xinhua News Agency. 9 June 2021.

Гадаад холбоос

засварлах